Нийслэл Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяныг Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнөөдрөөс эхлүүллээ.
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомыг Чингэлтэй дүүргийн хэмжээнд Засаг даргын харьяа байгууллагууд, хороод, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага зэрэг нийт 100 гаруй байгууллагаар аялуулах бөгөөд аян 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 60 хоногийн хугацаанд зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )