НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн ерөнхийлөгчид итгэмжлэх захидлаа барив

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Элчин сайд Ц.Нарантунгалаг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС) -гийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбод Итгэмжлэх захидлаа барьж, үүрэгт ажилдаа оров.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг ХААХОУС-гийн Ерөнхийлөгч Жилберт Хунгботой уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газар ХААХОУС-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөж нь иргэдэд хүрдэг байхын чухлыг онцлов.

 

 

Мөн тус сангийн шугамаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг болж байгааг тэрээр тэмдэглэв.

НҮБ-ын ХААХОУС-гийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбо Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийж, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг үргэлжлүүлэх хүрээнд НҮБ-ын ХААХОУС-гийн баг энэ сард Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгааг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top