ОЛОН ӨНГӨ: Сэтгэл хийгээд зүрх

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

“Сэтгэл гэдэг эрхтэн” гэж яруу найрагч Галсансүх бичсэн юм. Яруу найрагчийн хувьд юу ч гэж бичиж болох боловчиг тэр сэтгэл нь бөөр шиг өвдөж, элэг шиг элэгдэж болно гэдгийг хэлсэн. Энэ бүхнийг хүмүүс ойлгохгүй байсан ч өнөөдөр бүгд толгой дохин хүлээн зөвшөөрч байна. Нэг ёсондоо яруу найрагчийн сэтгэл өвддөг, өвчилдөг гэсэн үг.

Харин тэгвэл зүүд ямар учиртай вэ. Нас барсан хүмүүсээ бид зүүдлэх гэж хичээдэг. Зүүдэлснээ тэр бүр бусдад хэлээд байдаггүй. Учир нь буян нэхэж байна л гэдэг. Харамсалтай нь энэ бүхэн бидний хэр том сэтгэлтэйг харуулж байгаа юм. Тэд орой бүр зүүдэнд ирээд л зул өргөөрэй гэж хэлэхгүй ч гэсэн бидэнд хайртайгаа сэтгэлээр минь дамжуулан хэлж байдаг.

Соёлын гавьяат зүтгэлтэн болчихоод А.Эрдэнэ-Очир ах маань “Би бусдын сэтгэлээс гэгээ түүж явдаг” гэсэн утгатай үгийг хэлж байсан юм. Харамсалтай нь өнөөдөр ахын маань хүссэн шиг тэр сэтгэл, гэгээ алга л байна. Бид олж хардаггүй ч байж болно. Гэхдээ сэтгэлийн их гэгээг олж харахыг хичээдэг, хүсдэг байх ёстой гэж боддог юм. Дэндүү залуухан, дэндүү гэгээн хүмүүс бидний дэргэдээс өдөр бүр холдон одовч сэтгэлийнх нь гэрэл гэгээ байдаг гэдэгт итгэдэг билээ. Яг л багшийн минь хэлсэн шиг “Сэтгэл гэдэг ойлгохгүй нэгэнд өчүүхэн боловч хэтэрхий том зүйл” билээ л.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top