ШУА-ийн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

ШУА-ийн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт боллоо.  Энэхүү сургалтад ШУА болон  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 20 орчим  оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамрагдлаа.

Сургалтаар шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийн бүрдлийн шүүлт, мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлт өөрчлөлт оруулах тухай, Патентын хуулийн шинэчилсэн найруулга, патентын хайлт хийх, патентын мэдүүлэг гаргах болон томьёолол гаргах бодит жишээн дээр ажилласан байна.  

Шинэ мэдлэг, мэдээллийг түгээсэн  энэхүү сургалтыг Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа удирдан явууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top