Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудас-ны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахимаар эсвэл шуудангаар бүртгүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Б.Баяраа, Х.Буянжаргал, Р.Сансармаа нарын нэрийг дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нарын нэрийг дэвшүүлсэн байна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-265010, 99073940/
Цахим шуудангийн хаяг: nyamsuren@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )