Эрүүл мэндийн яам, Стандарт хэмжил зүйн газрын төлөөллүүд өчигдөр /2022.04.07/ уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтаар Эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын өнөөгийн байдал, хийгдэж байгаа үйл ажиллагааны танилцуулгыг 2 талаас танилцуулан, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн яам, Стандарт хэмжил зүйн газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтын талаар хэлэлцсэн юм. Талууд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвшилцөлд хүрлээ.
Сэтгэгдэл ( 0 )