Налайх дүүргийг нийслэлийн агаарын чанарын сайжруулах бүсэд хамруулна

2022 оны 04 сарын 07

Улаанбаатар хотын Налайх дүүргийг Нийслэлийн Агаарын чанарын сайжруулах бүсэд хамруулахтай холбоотой "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо"-ны Ажлын алба, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчид, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Таван Толгой Түлш ХХК-ийн төлөөллүүд оролцсон хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болж өнгөрлөө.

Өнөөдрийн хурлаар Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд зуух яндангийн битүүмжлэлийг сайжруулах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг хийх, айл өрхөд угаарын хийн мэдрэгч болон угаарын хийн мэдээлэл дамжуулагчийн хамт суурилуулж, угаарын хийн хяналтын нэгдсэн сүлжээнд холбох, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүд байгуулах, түлшний нөөц бүрдүүлэх  нүүрс түлж буй нам даралтын халаалтын зуухнуудыг буулгаж халаалтын эх үүвсэрийг сэргээгдэх эрчим хүч, цахилгаан, хий, төвлөрсөн дулаан хангамжид холбох зэрэг ажлыг эрчимжүүлэх талаар авч хэлэлцлээ.

Цаашид Налайх дүүргийг Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулахтай холбоотой бэлтгэж ажлыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Эх сурвалж: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.51) 2022 оны 04 сарын 08

Тэнэг төсөл бна. Гэр хорооллыг дэмжих ёиш устгаж байж утаагүй цэвэр орчин бүрдэнэ. Эсгий оромж тэртээ 19 р зуун хүртэл нүүдэлч монголчуудад ашиглагдаж үүргээ гүйцэтгээд дууссан эд. Одоо малчид отор нүүдэл хийхээ больж эх орныхоо хөрс бэлчээрийг хамгаалах болсон. Мал аж ахуйг суурин байдлаар эрхэлж тэжээл тариалах болсон. Тохилог хаусанд малчид амьдрах болсон. Хот суурин газруудыг эмжин байрладаг гэр хорооллыг устгах ёстой.

0  |  0
Top