БНСУ-ын Кёнги /Gyeonggi/ аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хамтран ажилладаг Төв аймгийн Онцгой байдлын газарт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашиныг ирүүлсэн байна.
Тус автомашиныг Онцгой байдлын газраас Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Баянчандмань сум нь улсын чанартай авто зам дагуу оршдог учир зам тээврийн осол ихээр бүртгэгддэг, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага ихээр гардаг учир энэхүү иж бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг тус суманд хүлээлгэн өгч байгаа юм.
Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )