Орос бүсгүйчүүд CHANEL-ийн хоригийг эсэргүүцэн, цүнхээ ХАЙЧИЛЖ эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

ОХУ-ын загвар өмсөгчид болон инфлүнсерүүд Chanel брэндийн хоригийг эсэргүүцэж буйгаа цахим хуудсуудаараа дамжуулан илэрхийлж эхэлжээ. 

Зарим инфлүнсерүүдийн хэлж буйгаар "Chanel House үйлчлүүлэгчдээ хүндэтгэхгүй байхад бид яагаад тэднийг хүндэтгэх ёстой гэж?" гэж үзэж буйгаа мэдэгдэн тус брэндийн цүнхээ хайчилж буй бичлэгээ цахим орчинд нийтэлж эхэлжээ. 

Тус улсын загвар өмсөгч Виктория Боня лхагва гарагт өөрийн инстаграм хуудаснаа "Chanel house үйлчлүүлэгчдээ хүндэлдэггүй, баяртай. Өмнө нь ямар ч брэнд үйлчлүүлэгчтэйгээ ийм хүндэтгэлгүй харьцаж байгааг харж байсангүй" хэмээн бичин сонгодог загварын хар цүнхээ хоёр хэсэг болгон хайчилж буй бичлэгээ оруулсан байна. 

 

 

Chanel брэнд ОХУ-ын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ зарахаас татгалзан тус улсад байрлах дэлгүүрүүдээ татан буулгасан. Гэсэн хэдий ч бусад улс орнуудаас ч мөн бүтээгдэхүүн худалдан авахыг хориглосон нь тус улсын иргэдийн хувьд цочирдом үйл явдал болж буй бололтой. 

Интерьер дизайнер, инфлүнсэр Лиза Литвин Дубай дахь Chanel-с цүнх худалдан авах гэтэл түүнд зарахаас татгалзсан аж. Худалдан авсан тохиолдолд ОХУ-д тус цүнхийг барихгүй байх шаардлага тавьсан бөгөөд энэ тухай гэрээнд гарын үсэг хүртэл зуруулсан байна. 

 

 

ОХУ-ын нэвтрүүлэгч, жүжигчин Марина Ермошкина мөн л өөрийн цүнхээ хайчилж буй бичлэгээ байршуулан "Ганц цүнх, ганцхан зүйл миний эх орноо хайрлах үнэ цэн биш. Энэ цүнх миний өөрийгөө хүндлэх үнэ цэн биш.  Би russophobia-ийн эсрэг байна. Russophobia-г дэмждэг брэндийн эсрэг байна. Chanel бол зүгээр л нэг хэрэгсэл. Хүмүүсийг доромжлохоор шийдсэн аксессуар нутаг нэгтнүүд, үндэс угсааг минь ялгаварлахыг тэвчихгүй. Эцсийн эцэст чухал зүйл нь таны гарт буй зүйл биш, сэтгэл дотор тань байгаа үнэт зарчим юм" хэмээн бичсэн нь олны дэмжлэгийг ихээр аваад байгаа ажээ

 

 

Тус брэндийн цүнхний үнэ 3000-7500 еврогийн хооронд хэлбэлздэг байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.234.242) 2022 оны 04 сарын 11

шуудайгаа үрээд явахгүй юу кк эргүү гарууд шүү, хойт солонгосын араас явж байгаад баяр хүргэе\n

0  |  0
хаха(203.91.117.8) 2022 оны 04 сарын 11

оросууд оркууд дайныг дэмжиж бгаа учраас хорьж бгаа юм одоо хойд солонгос болсон улсдаа тавтай морил хохь чинь

0  |  0
Ааааа(202.21.108.206) 2022 оны 04 сарын 11

Мундаг бна шүү, брандын боол биш гэдгээ, Орк биш гэдгээ, царай алдсан гуйлгачин биш гэдгээ үзэсгэлэнт бүсгүйчүүл нь хүртэл илэрхийлж эх оронтойгоо хамт гэж бна шд. Доодох тэнэгүүд бол гол нь харлаад цүнхтэйгээ сүнс нь хийсчих юм бна л даа.

6  |  1
Зочин(66.181.182.10) 2022 оны 04 сарын 11

Энэ тэнэгүүд хохирно биз дээ.\nДахиад бүх гадны цүнхнүүдээ хайчлаа. \nЁстой иванууд юм даа

2  |  6
зочин(66.181.186.16) 2022 оны 04 сарын 11

удахгүй Oросууд гадаадад эх хэлээрээ ярилцахаас ч болгоомжилдог болно. Aзи, Aрабд хүртэл Oрос жуулчидыг гадуурхаад эхэлцэн..

2  |  5
хроои(66.181.161.59) 2022 оны 04 сарын 11

оросууд угаасаа европыг шүтэж азийг дорд үздэг үзэлтэй

0  |  4
Brawo(66.181.161.99) 2022 оны 04 сарын 10

Mundag eh oronj busguijuud bn shuu baharhamaar oros eh orondoo hairtai ym ted

5  |  4
Иргэн(66.181.161.69) 2022 оны 04 сарын 11

Зөв өө зөв. Өөрсдийгөө ихэд бодож бусдыг дорд үздэг новшнуудыг өөрсдийг нь бойкотлох хэрэгтэй

7  |  0
Top