Найз залуугийнхаа үхэлд буруутгагдсан Мишель Картер олны өмнө гарч ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

25 настай Мишель Картер 2020 оны нэгдүгээр сард 15 сар хорих ялаар шийтгүүлсэн. 2014 онд үерхэж байсан найз залуу нь амиа хорлон нас барсан бөгөөд түүний үхэлд Мишель Картерийг буруутай хэмээн үзэж ял оноосон юм. 

Түүний найз залууг Конрад Рой гэдэг байсан бөгөөд Мишель Картер мессеж бичих, утсаар ярих замаар түүнийг үхэлд хүргэсэн хэмээн Массачусетсийн шүүхээс үзсэн. 

Энэ хэргээс сэдэвлэсэн "Плейнвиллээс ирсэн охин" кино яг одоо HULU телевизээр цацагдаж байгаа бөгөөд HBO суваг 2019 онд "Би чамд хайртай, одоо үхээрэй" хэмээх баримтат киног мөн гаргаж байсан юм.  

Мишель Картер сайн хүмүүжигч байсан учир хугацаанаасаа гурван сарын өмнө суллагджээ. Гэрийнхээ цэцэрлэгийг цэвэрлэж байхдаа папарацичдын дуранд өртсөн тэрээр гэрээсээ гадуур гарахаас эмээж байгаа тухайгаа дурдсан байна. 

 

 

2017 онд оногдсон ялаа сонсохоор хүлээж буй Мишель Картер 

 

"Плейнвиллээс ирсэн охин" киноны хэсэг 

 

Талийгаач Конрад Рой 

 

"Плейнвиллээс ирсэн охин" киноны тухай

 

 

 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top