Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Малын удмын сангийн үндэсний төв, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 08-ны өдөр сумдын Засаг дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдийн туршлага судлах ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн мал аж ахуйн болон газар тариалангийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн хөдөө аж ахуйн салбарын ололт амжилттай танилцуулах, мэдээ мэдээллээр хангах, цаашид хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, томоохон ажил зохион байгуулах, санхүү хөрөнгийг төсөвлөж, төлөвлөхөд сумдын засаг дарга нарыг үр дүнд чиглэсэн арга барилд сургах зорилготой юм.
Сэтгэгдэл ( 0 )