"Beauty World Dubai" тэмцээнээс монгол бүсгүй АЛТАН медаль хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

2022.03.15-ны өдөр зохион байгуулагдсан "Brilliant Cup International Championship" тэмцээний "Хуримын үс засалт"-ын төрлийн Мастер ангилалд үсчин Б.Сэлэнгэмөрөн нэгдүгээр байрт шалгарч Алтан медалийн эзэн болжээ. 

Дубай хотод зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 51 улсын 5000 гаруй оролцогч оролцжээ. Нийт 73 шүүгчийн шүүлтээр шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд Монголын тамирчид багаараа Гран При шагнал хүртсэн байна. 

Тэмцээний хариу энэ сарын 3-ны өдөр гарсан бөгөөд сүүлийн гурван жилийн турш онлайнаар зохиогдож байгаа аж. 

Б.Сэлэнгэмөрөний хувьд өмнө нь Улсын аваргаас мөнгөн медаль, 2020 онд зохион байгуулагдсан ДАШТ-ий есдүгээр байрт тус тус шалгарч байжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aika(203.23.49.66) 2025 оны 03 сарын 13

Mundag shvv ulam ih amjilt hvsie

1  |  0
bii(202.21.108.133) 2025 оны 03 сарын 13

BAYAR HURGIII

1  |  0
Буяндэлгэр (192.82.76.76) 2025 оны 03 сарын 13

Найздаа халуун баяр хүргэе мундаг шүү

1  |  0
Б. Сэлэнгэморонд(202.126.88.235) 2025 оны 03 сарын 13

Дvvдээ. Баяр. Хvprbe

1  |  0
Аружан(66.181.161.111) 2025 оны 03 сарын 13

Миний эгч мундаг шүү\nУлам илүү хичээгээрэй

2  |  0
Top