Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 10

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалтаар эхэллээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах менежмент, гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний ойлголт, аргазүй, гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрхзүйн шинэчлэл, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, гамшгийн үеийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, зохион байгуулалт сэдвээр мэдэээлэл өгсөн юм.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга,  комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 300 гаруй ажилтан, алба хаагч хамрагдлаа.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 Хуваалцах  Жиргэх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top