Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймагт ажиллаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 10

С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны 4 сарын 10 өдөр Баянхонгор аймагт ажиллаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГазрын дарга Н.Энхжаргал нар хүлээн авав. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх, яаралтай тусламж, мэс засал, дотрын болон мэдрэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгөв. 2021 оны 8 сард ЭМЯ-ны санхүүжилт болох 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр, АХБ зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм. 

2021 онд ашиглалтад орсон Ариутгалын тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж үүрэг чиглэл өглөө. Засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болгов.

Мөн аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулсан юм. Тухайлбал гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар болон 2022 оныг Чанар аюулгүй байдлын жил болгосонтой холбоотой шинэчлэлийн ажлыг танилцууллаа. Эрүүл Мэндийн цахим шилжилтийн  талаар мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариуллаа.  Баянхонгор аймгийн удирдлагууд аймгийн эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийллээ.

2021 онд Эрүүл мэндийн салбарт Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 7,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.Харин 2022 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 11,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн салбарт хийгдэнэ.

ТУХАЙЛБАЛ

  • Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/ 9,5 тэрбум
  • Тоног төхөөрөмж нийт 2,1 тэрбум төгрөг
  •  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж /Баянхонгор/ 450,0 сая
  • “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орны шинчлэл”  40 ор- 47,0 сая
  •  “Эрүүл мэндийг дэмжих төв” 30 нэр төлрийн 46 ширхэг тоног төхөөрөмж 1,6 тэрбум
  •  Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон автомашин 155,0 сая

2022 оны 5 дугаар сарын 1 өдрөөс улс даяар эхлүүлэх урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймагт ЭМЯамны санхүүжилтээр хийгдэж буй дэмжих төвийн 450  сая төгрөгийн засварын ажил мөн нийлүүлэгдэж буй 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.         

                       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top