АН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.04.11/ УИХ-ын дарга болон Засгийн газрын сайд нартай уулзсан билээ.

Тэрбээр "Шаардлагатай бол төсвийн тодотгол хий. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана. Ор нэр төдий биш, дорвитой алхам хийж ажилла" хэмээн тодотгосон. 

Түүнчлэн энэ үеэр төрийн тэргүүнийхээ хувиар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хүртэл уулзахаа мэдэгдсэн билээ. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг одоо УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж байна. Тус намын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөж, 12:00 цагаас мэдээлэл хийх байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэдэнтэй уулзаж байгаа болохоор мэдээллээ түр хойшлуулаад байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top