Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан дүүргийн залуучуудыг нөхөрлүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Сагсан бөмбөгийн 30+” лигийн аварга шалгаруулах тэмцээнийг “Даяарчлал хөгжлийн гарц” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Тэмцээний хаалтын арга хэмжээ болж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Биеийн тамир спортын хорооны дарга Р.Очирпүрэв, холбогдох албаны хүмүүс оролцож, мэндчилгээ хүргэн, баг тамирчдад баяр хүргэлээ.
“Сагсан бөмбөгийн 30+” лигийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 02 нь хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 14 багийн 200 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧИД
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Сэтгэгдэл ( 0 )