Талуудын байр суурь зөрчилдөөнтэй байгаа тул Үндэсний хорооны хурал түр хойшлогдлоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос ажлын хэсэг байгуулан МҮЭ-ийн холбоо, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоодын төлөөлөл удаа дараа хуралдаж хэлэлцсэн ч талууд нэгдсэн байр сууринд хүрэхгүй байна.
МҮЭ-ийн холбоо энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525.0 мянган төгрөг болгох, хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7,2 заалтыг үндэслэвэл 2023 оны нэгдүгээр сарын 01 ны өдрөөс 630.0 мянган төгрөг болгон дагаж мөрдөх санал, байр сууриа дахин тавьж байгаа юм.
Харин Засгийн газар, МАОЭНХолбоод, МҮЭ-ийн холбооны байр суурьтай санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн ХНХ-ын сайд А. Ариунзаяа үнийн өсөлтийг тогтоон барих, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр бүр нэмэгдэж, инфляцийн түвшин өсөн нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар улам доройтож байгаа энэ цаг үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул МҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга болон УИХ-ын бүх гишүүдэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгох, төсвийн тодотголыг яаралтай хийж, цалинг нэмэгдлүүлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлэхээр тогтлоо.
Сэтгэгдэл ( 6 )
ИНФЛЯЦ УТГАА АЛДАХ НЬ ДЭЭ
Та бид бүгдээрээ Монгол гэдэг нэг л улсад амьдарч байгаа шүү. Улсынхаа эдийн засгийн хүчин чадлыг сайтар мэдэж байж эдийн засгийн шаардлагаа тавьж байхгүй бол жоомоо алах гээд гэрээ шатаах болно ш дээ.
Энэ залуучуудад энэ талын мэдлэг хир байдаг юм бол до. МУ-д аливаа асуудлыг жагсаал цуглаанаар шийддэг ориж хашгирч шийддэг болбол одоо яана аааа.
Аж ахуйн нэгжүүдээ сөхрүүлэх нь дэ энэ ҮЭ-ийн байгууллага.
odoo nemegduulexgui bol ard tumnii admiral xetsuudlee shv
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр дагаад торгууль нийгмийн даатгалын хэмжээ гэх мэт өснө .Үүнийг зохицуулах хэрэгтэй.МҮЭ харж анхаарах ёстой худлаа цалин нэмж байна гэж өнгөн талаас харах хэрэггүй