Инфлүнсер бүсгүй найз залуугаа ХӨНӨӨСӨН байж болзошгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

 

"OnlyFans" киноны од 25 настай Кортни Тэйлор 27 настай найз залуу Кристиан Обумселлиг хутгалан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан. Уг хэргийн дараа сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн тэрээр өнгөрөгч баасан гарагт Миами дахь нэгэн зочид буудалд үл таних эртэй хамт явж байгаад олны анхааралд өртжээ. 

Түүнийг мөн гэдгийг өмгөөлөгч Фрэнк Приэто нь баталсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Кортни Тэйлор ямар нэгэн хэрэгт буруутгагдаагүй байгаа учир баривчлаагүй байгаа тухай тэрээр мөн дурджээ. 

 

 

Кортни Тэйлорыг зочид буудлын барнд сууж байхад нэгэн эмэгтэй бичлэг хийсэн байх бөгөөд тэрээр сэтгэцийн ямар нэгэн асуудалгүй мэт харагдаж байгаа тухай дурдсан байна. Энэхүү бичлэгийг инстаграм хуудаснаа нийт 123 мянган хүн үзээд байгаа аж. 

Түүний өмгөөлөгч хэлэхдээ "Тэр шөнө Кортни аавтайгаа хамт байсан. Тэр зүгээр л ганцаараа орж ирээд уухыг хүссэн. Гэсэн ч түүний энэ хүсэл бичлэг хийж байгаа эмэгтэйд саад болчих шиг боллоо. Кортни найз залуугийнхаа бие махбодийн болон сэтгэл санааны дарамтад өртөж, сэтгэцийн хүчирхийллийн золиос болсон. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон ч байж магадгүй. Тэр зүгээр л амьдрахын төлөө тэмцсэн" гэжээ. 

 

 

Хэрэг гарахаас өмнө түүний найз залуу гэрт нь хэд хэдэн удаа зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Хэрэг гарсан өдрийн 17:00 цагийн үед 911-т Кортнигоос дуудлага ирсэн бөгөөд цагдаагийн машинд цусанд будагдсан хувцастай Кортни гартаа гав зүүсэн байдалтай сууж байгаа бичлэг сэтгүүлчдийн гарт орсон байна. 

Талийгаач мөрөндөө хутгалуулсан байдалтай олдсон бөгөөд түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан аж. Цагдаагийн газарт саатуулагдаж байхдаа амиа егүүтгэхийг завдсан Кортниг сэтгэцийн эмнэлэгт хүргэжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bachka(103.212.117.25) 2022 оны 04 сарын 11

Onlyfans kino geshaajin

0  |  0
Top