Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, «Тэнгэр» дээд сургуулийн хооронд, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулав.
Санамж бичгийн зорилго нь багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, арга туршлага, мэдээлэл, ур чадвар солилцоход чиглэгдэнэ.
Энэхүү ёслолын арга хэмжээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, Философийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ш.Ганхуяг, Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд нар болон «Тэнгэр» дээд сургуулийн захирал доктор (Ph.D), профессор С.Даваадулам, тус сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл оролцов.
Сэтгэгдэл ( 0 )