“Говийн чоно-2022” олон улсын сургалт төлөвлөлтийн уулзалт эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

 Энэ жилийн хувьд “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт зохион байгуулна.

Тэгвэл өнөөдөр “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, төлөвлөлтийн уулзалт Онцгой байдлын ерөнхий газарт эхэллээ.

Уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Эрик Келли нараар ахлуулсан хоёр улсын ажлын хэсгийнхэн оролцож байна.

Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цахимаар уулзалтад оролцож байгаа юм.

Уулзалтаар дадлага сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, Академик сургалт, танхимын дадлагын сэдвүүд, Команд штабын дадлагын цагийн байдал, өрнөл, техникийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top