Бритни Спирс бие давхар болсныг найз залуу нь БАТАЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Өнгөрсөн хугацаанд поп од Бритни Спирс бие давхар болсон тухай мэдээлэл хэд хэдэн удаа цацагдсан бөгөөд энэ нь зүгээр л түүний гаргасан цуу яриа байсан нь фенүүдийнх нь сэтгэлийг багагүй гонсойлгосон. 

Харин энэ удаад Бритни бие давхар болсон тухай мэдээллийг түүний найз залуу баталсан бөгөөд тун удахгүй аав болох гэж байгаадаа баяртай байгаа тухайгаа дурджээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа эр, эм арслан гүегийн хамтаар байгаа зураг нийтэлсэн бөгөөд "Гэрлэлт болон хүүхдүүд хайр хүндлэлээр дүүрэн харилцааны дараагийн үе шат юм. Аав байх нь миний үргэлжид тэсэн ядан хүлээж байсан зүйл бөгөөд миний хийх хамгийн чухал ажил" хэмээн бичжээ. 

Бритнигийн найз залуу Сэм Асгари энэ жил 28 нас хүрч буй бөгөөд түүний анхны хүүхэд юм. Харин 40 настай Бритни Спирс гурав дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд ихэр ураг ч байж магадгүй хэмээн мэдээлжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top