Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, тэднийг дэмжих, оюуны өмчийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийг бүртгэж баталгаажуулах, оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулахад туслалцаа үзүүлэх, ажилтай орлоготой, эрүүл аюулгүй, хүртээмжтэй ажлын байртай иргэн бүрийн хөгжилд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.
Мөн Мэргэжлийн хяналтын болон, онлайн бизнес төвийн цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх талаар сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Оюуны өмчийн газар болон “Шмитт энд орлов” ХХК-ны захирал оролцон сургалт хийж, мэдээлэл өгч, санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )