81 настай Аль Пачино 28 настай бүсгүйтэй БОЛЗДОГ уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

"Загалмайлсан эцэг" киноны од жүжигчин Аль Пачино өнгөрсөн бямба гарагийн орой Нур Альфаллахтай хэмээх 28 настай бүсгүйтэй хамт ресторанаас гарч явахдаа папарацичдын дуранд өртжээ. 

Нур Альфаллахын хувьд 23 настай байхдаа 74 настай телевизийн продюсер Мик Жаггертай болздог байсан. Тийм учраас Аль Пачинотой болзож байж магадгүй гэх цуурхал тархаж эхэлсэн байна. 

 

 

Ресторанаас гараад нэг машинд сууж явсан тэд хоёулхнаа хооллоогүй гэнэ. Тус ресторанд жүжигчин Жэйсон Момоа болон бусад алдартнууд ч мөн байсан бөгөөд үзэсгэлэн үзсэний дараа хамтдаа оройн зоог барихаар цугласан нь энэ аж. 

Аль Пачиногийн хувьд өмнө нь өөрөөсөө 39 насаар дүү Мэйтал Дохан хэмээх бүсгүйтэй үерхдэг байсан бөгөөд 2020 онд хоёр тийш болсон юм.

 

Мик Жаггер болон Нур Альфаллах нар 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.47.30) 2022 оны 04 сарын 13

Жинхэнэ одод

0  |  0
Top