Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 орчим хүүхэд байна. Тэдний 200 нь боловсролын үйлчилгээг авч байна. Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулахын тулд:
Энэ асуудлыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийг БШУЯ болон хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран байгуулахаар болов.
Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байгаагаас 6000 нь хөдөлмөрийн насны иргэд байна. Хөдөлмөрийн насны иргэдийн 97 хувь нь ажил эрхэлдэггүй гэдэг судалгааг хараагүйчүүдийн үндэсний холбооноос танилцуулж байна. Хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ ийм бага байгаа нь зарим талаар боловсролын салбартай холбоотой. Ажлын хэсэг энэ чиглэлээр ч ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )