Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 “Төсвийн гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж хяналт тавих” хэсэгт заасны дагуу дээрх ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилготой Төрийн албаны цалингийн нэгдсэн системийн гүйлгээг “Эрхийн бүртгэлийн сан систем”-ийг ашиглан цахимаар гүйцэтгэх, баталгаажуулах, дадлагажуулах танхимын сургалтыг Төрийн сангийн газар, Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран 2022 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.
“Цахим гүйлгээ нэвтрүүлэх танхимын сургалт”-ад дүүргийн дэргэдэх хэлтэс албад, ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын төсвийн шууд захирагч, ерөнхий нягтлан бодогч нарын 70 байгууллагын 140 албан хаагч хамрагдлаа.
Тус сургалтын үр дүнд дүүргийн төсвийн байгууллагуудын цалингийн гүйлгээ цахимжиж эхэлсэн нь дүүргийн 30 жилийн ойг угтсан шинэлэг ажил болж чадлаа.
Сэтгэгдэл ( 0 )