БОАЖЯ: Богдхан ууланд газар олгосон асуудлыг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Богдхан уулын дархан цаазат газарт газар олгосон асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шалгаж байгаа талаар мэдэгдлээ. 

Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газар болон Туул голын сав дагуу олгосон газруудыг нягтлан шалгаж байгаа бөгөөд удахгүй бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох аж. 

Энэ талаар БОАЖЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ "Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Удахгүй хүн бүр бүх мэдээллийг ил тод үзэх боломжоор хангана.

Зарим иргэд заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. 1,6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хамгаалахгүй бол болохгүй гэдгийг анхааруулъя" гэжээ. 

Мөн Богд уулын 50 орчим га дархан цаазат газарт "Цэцгэн эрхит ловон Бадамжунай бурхны хөшөө" барихаар төлөвлөж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргасан талаар мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.66.47) 2022 оны 04 сарын 20

Богд хан ууланд олгосон газрын асуудал бүхэлдээ гэмт хэрэг, эрүү үүсгэж шалгахаас биш,Өнөрөө болон БОАЖЯ -ны эрх мэдэл дутна.нарийн бичиг баримтаа үзүүлэхгүй Барсболд сайд эхлээд Тужийн нарсын Хятадруу зөөж баяжаад айхтар урамшаадБогд уулыг ухаж малтаж олон газар хээл хахууль авилга бүгдийг ”иж бүрэнээр” хэрэглэн Хотын дарга,УИХ-нгишүүд,сайдуудын мэдэлд шилжсэн,Хятадуудад зарсан,Тэд нь Солонгосуудад зарсан гээд хөвөрсөн хэрэг мандана.Цагдаа,тагнуул,АТГ СЯ БОАЖЯ хамтарсан хүчээр орж л учрыг нь олж учгийг тайлна.

0  |  0
Зочин(64.119.21.101) 2022 оны 04 сарын 13

Богд хан уул дархан цаазат уул байхаа болж Дархан цаазат хулгайч, луйварчдын мөнгө хийдэг газар болсон биш юм уу

0  |  0
Top