“Атлетик 220” клуб “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран ажиллана

2022 оны 04 сарын 14

Хөлбөмбөг гэлтгүй бүхий л спортын төрлийн тамирчдад тулгарч байгаа гол асуудал бол яах аргагүй бэртэл гэмтэл байдаг. Тамирчдад тулгамдаж байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх, спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх,  оношилох,  сэргээн засах,  мэргэжлийн  тамирчдын  эрүүл мэндийг дэмжих зорилгоор  “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь ээлжит нийгмийн хариуцлагын хүрээнд  “Атлетик 220” клубтэй хамтран  ажиллахаар боллоо.

“Атлетик 220” клуб сүүлийн 2 жил дарааллан МХБХ-ны Үндэсний Дээд лигт түрүүлсэн клуб бөгөөд  4-р сарын 19-нд АХБХ-ны “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатанд Хонгконгийн “Lee Man” клубтэй тоглохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Тус эмнэлэг нь Спортыг дэмжигч эрүүл мэндийн байгууллага төслийн хүрээнд “Монголын  бартаат замын авто спортын холбоо”,  “Монголын хөл бөмбөг тоглогчдын холбоо" ТББ, Монгол Хүндийн өргөлтийн холбоо- Гавьяат тамирчин М.Анхцэцэг,  Жүдо бөхийн ОУХМ Ц. Цогтбаатар, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Cагсан бөмбөгийн NBA TALK нэвтрүүлгийн анхны хөтлөгч, санаачлагч Г. Идэр-Ууган г.м тамирчид, мэргэжлийн холбоодуудтай хамтран ажиллаж байна.

Мөнгөн гүүр эмнэлэг нь Үндэсний хөрөнгө оруулалттай, Магадлан итгэмжлэгдсэн, Гэмтэл согогийн мэс засал,  Ерөнхий мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Дотор, Мэдрэл, Зүрх судас, Үе мөч, Чих хамар хоолой, Нүд, Сэргээн засах, уламжлалт эмчилгээ, Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв,  Эмнэлзүйн нэгдсэн лаборатори, Дижитал рентген, хэт авиа, компьютерт томографи (CT), соронзон резонанст томографи (MRI), Ангиографи бүхий Дүрс оношилгооны төв, Хүлээн авах яаралтай тусламжийн төвөөр  эмнэлгийн тусламж  үйлчилгээг 24 цагаар үзүүлж тус тус  үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top