Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл чийрэг бие бялдартай, ёс суртахууны хүмүүжилтэй, өөрийгөө дайчлах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Чингэлтэй дүүрэг, “Цагаанбаатар академи” хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Цагаанбаатар академийн “Жүдо” бөхийн дугуйланд хамрагддаг тус дүүргийн харьяа хүүхдүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичгийг өнөөдөр гардууллаа.
Эрхийн бичиг гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Цагаанбаатар академи ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Цагаанбаатар нар оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэж, амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )