Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн.
Өнөөдөр хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр ЖАЙКА мэргэжилтний багтай хамтарсан уулзалтыг хийж, төслийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Төслийн эхний шатанд хийсэн ажлуудын нэг нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ юм. Тус үнэлгээгээр 2021 оны 10 дугаар сарын байдлаар 200 гаруй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд 130 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах буюу хүчитгэх шаардлагатай гэж үзсэн байдаг.Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны Засгийн газрын хэрэгжүүлэх чиг үүргийн хувьд, гамшиг үүссэн үед хэвийн ажиллагаа нь доголдож үл болох төрийн байгууллагын барилга байгууламж болон нэгдсэн эмнэлэг гэх мэт олон нийтийн чухал ач холбогдолтой барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээг хийж, хүчитгэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх саналыг гаргаад байсан юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )