Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсаны улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдон, халтиргаа, гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар улсын чанартай А0302 дугаартай  Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цаг хүртэл түр хугацаагаар хаасан тул иргэд, тээвэрчид тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top