24 ЦАГТ | Халдвар авсан 14 хүний бие НЭН ХҮНД байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 16

 

 

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.04.16 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 23 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт -17
  • Орон нутагт - 6

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 166, гэрийн хяналтанд 563 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 10 нь хүүхэд, 3 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 46 хүний бие хүнд, 14 хүний бие нэн хүнд  байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top