ХӨСҮТ: Халдвар авсан 18 хүний бие нэн хүнд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.04.17 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 23 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт -14
  • Орон нутагт - 9

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 167, гэрийн хяналтанд 549 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 13 нь хүүхэд, 3 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 46 хүний бие хүнд, 18 хүний бие нэн хүнд  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top