Улаанбаатарт уржигдар “цас малгайлав”. Унтах нойрноос сэрээд л уур уцаарт “уягддаг” улаанбаатарчуудын маань ааш аяг ч аятайхан. “Тансаг сайхан өдөр” хэмээн баясах нийслэлчүүд байгалийн энэ үзэгдлийг дэндүү их хүссэн байж. Хүсэл нь харин өнөөдөр биелж, хүн бүрийн сэтгэл догдлол, тайтгаралаар тэтгэгдэх нь тэр . Замын түгжрэл, хог, утаа гээд зам зуурын бухимдлаа нийслэлчүүд хэсэгхэн мартчихаж. Бүгд л цасны сайхныг шагшиж, бодол юугаа баясгана.
Хаврын цас ийм гайхалтай ажээ. Түүнийг хүн бүхэн хүсэн хүлээдэг болохыг цахим ертөнцөөр цахилах зон олны сэтгэгдэл бэлхнээ гэрчилнэ. Фэйсбүүкийн мянга, мянган найзуудын ихэнх нь энэ л цасны тухай бодлоо бичнэ. Тэр бодол бүгд хүмүүний нандин сэтгэлийн утсыг хөндсөн тийм эмзэг, тийм эрхэм ажээ. Дасал болсон зүгээс шувууд зэллэн ирэх, танил хэрнээ анхных адил догдлуулах хаврын амьсгалыг ч олж мэдрэх шиг. Олж мэдээд олон зүйлийг эргэцүүллээ. Эцэст нь хавар хаана дууссан, яг тэр газраа дахин эхлэхээр ирснийг ухаарлаа. Ургаж, ханзарч, учирч, салаад л... өнөөх танил бүхэн.
Гэвч хавар биднээс уйдаагүй, бид ч хавраас ер уйдсангүй. Хаврын өглөө, хаврын өдөр, хаврын орой... Хорвоогийн сайхан бүгдийг хавраас хайж болох мэт. Урин дулааны аясаар ургаж дэлгэрээд л, уур амьсгалынх нь зөөлөнд уяран догдлоод л...Анзаараад байх нь ээ, хүн болгоны хайр хавар ирдэг юм шигээ. Хайрын тухай ихэнх шүлгүүдийн шад хавраар өртөөлсөн байдаг билээ. Хайр гэдэг хамгийн аугаа сайхан. Тэгэхээр тэр аугаа сайхныг авчирдаг хавар бүр ч аугаа биш гэж үү. Хаврын өнгө, хаврын гоёл... Чамин ганган өнгө чамд бодогдож байгаатай адил надад ч мөн адил. Эмэгтэйчүүд бид энэ л хавраар гоёно.
Цасан доороос цухуйх яргуйн адил янаг бүсгүйчүүд даашинзны хормойг дэрвүүлээд л. Тэр бүхэн хаврын дохио. Өндөр өсгийт дээр гунхаж, уян нарийн бэлхүүс гайхуулан гунхалзах бүсгүйчүүд хаврыг гоёж, хорвоог
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )