ШУА туршлага солилцох өдөрлөг боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Шинжлэх Ухааны Академи Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох өдөрлөгийг 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Тус өдөрлөгт ШУА-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбар хүрээлэнгүүд болох Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон Батлан хамгаалахын яамны харьяа Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хамт олон оролцлоо.

Өдөрлөгийг ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, академич Т.Ган-Эрдэнэ, БХЯ-ны ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор (Ph.D), профессор Д.Содномцог нар нээн үг хэлж, ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор (Ph.D) С.Баяннасан хөтлөн явууллаа.

Өдөрлөгийн үеэр хүрээлэнгүүд бүтээлийн дээжээ солилцож, хүрээлэнгийн захирлууд хүрээлэнгийнхээ бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааг танилцуулав.

Харин арга хэмжээний төгсгөлд ШУА-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухаан салбарын хүрээлэнгүүдийн ЭНБД нар хүрэлцэн ирсэн зочдод хүрээлэнгийнхээ салбар нэгжүүдийг танилцуулан, дурсгалын зураг авхуулав. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top