Монголын ипотекийн корпорациас /МИК/ цаг үеийн холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд МИК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНТУЛГА "2013 оноос хийгдэж ирсэн хөтөлбөрийн дүнд 90 мянган айл 5,6,8 хувийн зээлд хамрагдсан байдаг. Арилжааны банк нийт 5,5 их наяд төгрөгийн зээл авсан. Үүнээс 80 хувийг нь Монголбанкны эх үүсвэрээс, 20 хувийг нь арилжааны банк өөрийн эх үүсвэрээс гаргасан. 2017 онд Монголбанк нэмэлт эх үүсвэр өгөхөө больсон. Өнөөдрийг хүртэл гарч байгаа эх үүсвэр нь Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэх төлбөрийг Монголбанк дахин арилжааны банкаар дамжуулан зээл олгох байдлаар хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлж байгаа.
Зээл иргэдэд очиход 5, 6, 8 гэхчлэн тогтоож байгаа хувь хэмжээг МИК тогтоодоггүй. Зээл гарсны дараа арилжааны банкнаас гаргаж буй эх үүсвэрийг үнэт цаасжуулах замаар хоёр дахь зах зээлд гаргаж, арилжааны банканд буцаан эх үүсвэр олгодог" гэсэн мэдээлэл өглөө.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Танай компанийн ТУЗ-д “Кью эс си” компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир, Э.Тулга гэдэг хоёр хүн байна. Э.Тулга нь "сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн хүү мөн үү. Хэрэв мөн бол ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэж хардаж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Нээлттэй хувьцаат компанийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилдог. Компанийн зүгээс ТУЗ-д хэнийг оруулах талаар шийдвэр гаргах боломжгүй.
-С.Амарсайхан сайд мэдэгдэл гаргасан нь танай компанийн болон Ипотекийн зээлд санхүүжилт босгох үйл явцад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны банк Ипотекийн зээлийг 24-30 хувийн хүүтэй, 5-12 жилийн хугацаатай олгож байсан. Ийм нөхцөл рүү эргээд орох эрсдэл байна. Хамгийн гол санаа нь, Ипотекийн зээл тасралтгүй явах үндсэн зорилгыг биелүүлэхийн тулд хөтөлбөрийн санхүүжилтийг бонд босгож нөхдөг гэдгийг бид сайн ойлгох ёстой. Мэдэгдэл гаргаснаар үйл ажиллагаа доголдсон зүйл алга. Гэхдээ бид гадны байгууллагатай харилцдаг учраас тэдэнд зөв мэдээлэл өгөх ёстой. МИК 2019, 2021 онд бонд гаргасан. Бондын үнэ нэлээд унаж, Шадар сайд мэдэгдэл гаргасан өдөр "МИК"-ийн хувьцаа 13 хувиар унасан. Ер нь бол асуудлын мөн чанарыг нэлээд сайн ойлгож байж иргэдэд мэдээлэл өгөхгүй бол бид 15 жил зорьсон тогтолцоогоо нураах вий.
-С.Амарсайхан сайд танай компанийг 1,6 хувийн ашиг авдаг гэж мэдэгдсэн. Танайх яг хэдэн хувийн шимтгэл авдаг вэ?
-Иргэдэд олгож байгаа зээлээс ямар нэгэн хүү шимтгэл авдаггүй. Арилжааны банкнаас гаргасан зээлийг хөрвүүлээд хөрөнгийн зах зээл дээр бүтээгдэхүүн бий болгохын тулд тодорхой хэмжээний зардал гардаг. Хөндлөнгийн хуулийн, санхүүгийн байгууллага магадлан шинжилгээ хийдэг. Эргээд банкуудаас тухайн зээлийг цуглуулж авахад зардал төлдөг. Энэ мэт зардлыг тусгай зориулалтын компанид гэрээний дагуу төлдөг. Тус компанид өгч буй зардал 0,3-0,5 хувийн хооронд хэлбэлздэг. Тусгай зориулалтын санд эрсдэлийн сан бий болгодог. Энэ сан 2013 оноос хойш байнга хуримтлагдаж байгаа. Энэ санд ойролцоогоор 1 хувийг хуримтлуулж байгаа. Цар тахлын үед Ипотекийн зээлийг хойшлуулсан иргэдийн төлбөрийг нөөц сангаас гаргаад явсан.
Сэтгэгдэл ( 4 )
Хүү үндсэн төлбөр хоёроо эн тэнцүү авдаг баймаар уг нь. Энэ талаар хэн ч хөндөхгүй чимээгүй байдаг нь мик тэй холбоотой байх
монголчуудыг хэрэглээн дээр нь дөрөөлж өндөр хүүгээр олон арван жил шулж мөлжиж байгаа нь яалт ч үгүй үнэн
Hulgaijuud hezeej bid dundaas n idej bsn gedeggui.yma zugeer l ard tumenii mengenees bas l.huu husaad baisan nowshniid baijil de yooy denduu.shunsl yma.sahal erdenebilegee ta nar
Бамбайтай гичий чинь хэний тархийг угаах гээд байнаа. Хол очиж гуцаарай