"70 давхрыг ухаж, сэндийлэхгүйгээр мод тарих хэрэгтэй"

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Далан давхрын оршуулгын газартай холбоотой асуудлаар Монголын бурхан шашинтны шинэ төвөөс өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.04.18)


Энэ үеэр Монголын бурхан шашинтны шинэ төв Монголын Их Хүрээ хийдийн тэргүүн хамба З.Санждорж далан давхрын оршуулгын газрыг зохион байгуулалттайгаар ухаж байна. Нийслэлийн захирагчийн ажлын албаны дэргэд зурхайч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулж, мод тарих хэрэгтэй хэмээн ярьсан юм.  

Ингэхдээ тэрбээр "Би дөнгөж саяхан 70 давхрын оршуулгын газарт очоод ирсэн. Гэтэл зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа харагдсан. Тэнд байгаа бүх шарил муу болоогүй. Би өөрийнхөө дээдэстэй уулзаж, шарилаа тойрсон. Гэтэл бүх төмрийг нь тоносон байсан. Тэнд одоо нэг ширхэг зулын цөгц ч байхгүй. Бүх төмрийг нь аваад зарчихсан. 

Хотын мэдээлэлтэй хүмүүс очоод дотроо алт мөнгө хийсэн, хамгийн үнэ цэнэтэй шарилуудыг зориуд ухсан байна. Байгалиараа унасан шарил огт байхгүй. Тэгэхээр зохион байгуулалттайгаар очиж оролдоод зориудаар заримыг нь тонож, муухай харагдуулаад дараагийнхаа зорилгод хүрэх гэж байна. Энэ бол газрын дээрэм хийх зохион байгуулалттай гэмт хэрэг. Газрын наймаа гэдэг нь маш тодорхой байна.

Тиймээс Нийслэлийн захирагчийн ажлын албаны дэргэд уламжлалт зурхай, ном судрыг үзсэн мэргэжлийн зурхайч, эрдэмтэн нарын бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллуулах хэрэгтэй байна. Энэ захиргаа уламжлалаа мэдэхгүй байна.

Бас 70 давхрын бурхан болооч нарыг хөдөөлүүлэх нийт газарт бүхэлд нь мод тарих хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хх(66.181.190.77) 2022 оны 04 сарын 18

Энэ дандаа л энд тэнд хэрүүл хийж явдаг .Хятадаас санхүүждэг хөгийн лам

1  |  0
Лам(66.181.161.34) 2022 оны 04 сарын 18

Хулгайч лам\n

1  |  0
kkkk(118.201.253.180) 2022 оны 04 сарын 18

ганданд ажилдаг байсан энэ ламанцар ЁАНЖДОРЖ луйварчин новш шүү,хулхиний новшын луйварчин лала шүү, хараана гэж хүсүүсийг айлгаж дарамтлах хийсэн ажлын мөнгийг луйварддаг луйварчин

1  |  0
Top