Б.Батцэцэг: Монголд биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. (2022.04.18)


АНУ-ын биологийн лабораториуд Украинаас гарахаас өөр аргагүйд хүрсний дараа Монголд төвхнөхөөр зэхэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. 

Тэрбээр "Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. Байх үндэс ч байхгүй. Энэ талаар огт яригдаагүй.

Мэдээж хэрэг хардах эрх хэнд ч бий. Цар тахлын үед бүхий л улс оронд вирустэй холбоотой хамтын ажиллагаанууд идэвхэжсэн. Ганц Монголд ч биш.

АНУ-ын биологийн лабораториуд Монголд байрлах талаар мэдээлэл ОХУ-ын сонинд дөрвөн удаа, БНХАУ-д ч нийтлэгдсэн. Олон Улсын хэвлэлүүдээр гарч байгаа энэ мэдээлэл үнэнд огт нийцэхгүй байна. Монгол Улсын гадаад бодлого маш нээлттэй байдаг. Бид энэ зарчмаа ч баримталж ажилладаг. Энэ асуудлыг гаргаж ирж байгаа ОХУ-ын байгууллагууд болон хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй. 

Энэ өдрүүдэд гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж гаргах, хардаж болох үйл ажиллагааг нягталсан. Улмаар холбогдох байгууллагууд нь тус тусдаа мэдээллээ хянаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сонсгол хийх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч өгсөн. Монгол Улсад биологийг зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй гэсэн үндэслэлийг сая МАН-ын бүлгийн гишүүдэд танилцууллаа.

Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш хэвлэлийн "дайн" эрчимтэй байна. Маш олон хардалтууд гарч ирсэн. Янз бүрийн ташаа мэдээллийг албаар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дурын хүн илэрхийлж байна. Үүнийг шүүрч аваад хардах эрх бүгдэд бий. Монгол Улсын хувьд бол хэвлэлийн эрх чөлөөтэй улс. Үүнийг ашиглаж иргэдийн бухимдлыг төрүүлэх, найрсаг харилцаатай байгаа хөрштэй нь хагалж бутаргах зорилготой ийм хардалт бүхий л сэдвээр гардаг. Тиймээс Гадаад харилцааны яам энэ тал дээр богино хугацаанд нээлттэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.249) 2022 оны 04 сарын 19

Оном сангийнхан ковидын эсрэг вакцины судалгаа гээд хэдэн мянган монголчуудын биоматериалыг АНУ-руу илгээгээд байгаа, 2 жилийн турш үнэгүй судалгаа хийнэ гээд бсн, үүнийг ер нь болиулсан дээр байхаа, АНУ-лаб-т үргэлжлүүлээд ямар ч судалгаа, туршилт хийгээд байгаан билээ, анхааралдаа авсан нь дээр байхаа

1  |  0
Зочин(122.201.21.249) 2022 оны 04 сарын 18

Оном сангийнхан ковидын эсрэг вакцины судалгаа гээд хэдэн мянган монголчуудын биоматериалыг АНУ-руу илгээгээд байгаа, 2 жилийн турш үнэгүй судалгаа хийнэ гээд бсн, үүнийг ер нь болиулсан дээр байхаа, АНУ-лаб-т үргэлжлүүлээд ямар ч судалгаа, туршилт хийгээд байгаан билээ, анхааралдаа авсан нь дээр байхаа

0  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 04 сарын 18

TER BGAA GEED BGAA TENEG IVANUUDIIG AVCHRAAD SHALGUULSAN N DEER BH AA... MONGOL HUMUUNII MUN CHANARIIG DORIMJOLODOG HUGIIN HUMUUS...MONGOL HUN HEZEE CH EH NUTAGTAA BUZAR MUUG ORUULAH YS MAHNAASAA DURGUI...

0  |  2
Top