"Боловсролын үнэлгээний төв"-өөс элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагч нараас 95 сурагчийн алдаатай шивэгдсэн шалгалтын оноог залруулж, хүлцэл өчиж, дараах мэдэгдлийг гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдээс авдаг Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж дүн оноог дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулсан.
Шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байна.
Шалгалтын дүн оноог гаргахад шалгалтын үеэр өөрийн баганан кодыг шалгалтын материал дээр буруу нааснаас шалгалтын дүн гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэнээс шалтгаалсан 95 шалгуулагчийн дүнг нэг бүрчлэн гар аргаар тулгаж дүн оноог үнэн зөв болгон залруулж Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн системд оруулж алдаагүй болгосон болно.
Эдгээр шалгуулагчид 04 дүгээр сарын 17-ны 09 цагаас эхлэн https://eyesh.eec.mn/ сайтаас өөрийн дүнг үзэн батламж хуудсаа хэвлэн авах боломжтой. Иймд эдгээр шалгуулагчдаас болон эцэг, эхчүүдээс алдаатай байдал үүсгэж чирэгдэл учруулсандаа хүлцэл өчиж байна.
Бусад шалгуулагчдын хувьд Монгол хэл бичгийн өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм. Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна.
Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтад ороогүй бол 2022 оны тавдугаар сарын 07-нд дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн https://eec.mn/ цахим хаягаар дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл явагдана.
Сэтгэгдэл ( 1 )
Хөдөөний сурагчид яах болж байна вэ? Хотод ирж дүнгээ шалгуулах болж бна уу?