Эрчим хүчний яам, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон.
Санамж бичгийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Монгол улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалтын чанарыг олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор бакалавр, магистр, докторын сургалтын чанарыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын чанар, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Мөн дэвшилтэт технологиудыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагаанууд багтаж байна. Энэхүү санамж бичгийн дагуу ажлын хэсэг байгуулж, жил бүр төлөвлөгөө гарган баталж ажиллах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тавинбэх ээ 3 -р ТЭЦ яасан бэ. Ток таслаад үзээрэй