Эхний улиралд Хятадын эдийн засаг 4.8 хувиар өсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсөж, ерөнхийдөө тогтвортой байжээ.

Хятадын Үндэсний статистикийн газар өнөөдөр 18-ны өдөр нийтэлсэн тоо баримтад урьдчилсан тооцоогоор 2022 оны эхний улиралд 27,017.8 тэрбум юаньд хүрч, зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар өссөн байна гэж мэдээллээ.

2022 оныг 2021 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад нэг сарын өмнөхөөс 1.3 хувиар өссөн байна.

Энэ он гарснаас хойш олон улсын байдал ээдрээтэй болон хүндэрч, дотоодод цар тахал өргөн тархан, ойр ойрхон тохиолдох шинж чанартай болж, эдийн засгийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдсэн.

Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн иж бүрэн статистикийн газрын дарга Фү Линхүй хэлэхдээ "Ээдрээтэй нөхцөл байдалд бүх орон нутаг ба салбарууд тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарч байна" гэжээ.

Гол макро үзүүлэлтүүдийг боломжийн хэмжээнд хэвээр хадгалж байна. Эхний улиралд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурд өмнөх оны дөрөвдүгээр улирлаас 0.8 пунктээр илүү байв. Улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдлийн түвшин дунджаар 5.5 хувь буюу өмнөх оны мөн үеийнхтэй үндсэндээ ижил байх мөртөө хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж, гадаад валютын нөөц 3.2 их наяд ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл тогтвортой байна. Эдийн засгийн бүтцийг тохируулж, оновчтой болгох хэрэгтэйг албаны хүмүүс мэдэгдэв.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь үргэлжлэн өсөж, эхний улиралд боловсруулах аж үйлдвэрийн нэмүү өртөг оны мөн үеийнхээс 6.1 хувиар өсөж, ДНБ-д эзлэх хувь 1.3 пунктээр нэмэгдсэн байна.

Хэрэглээний тэргүүлэх үүрэг тодорхой байж, эхний улирлын эцсийн хэрэглээний зардлын өсөлт нь эдийн засгийн өсөлтөд 69.4 хувиар нөлөөлж, өмнөх оны мөн үеэс 18.7 пунктээр нэмэгдэв.

Түүнчлэн хот, хөдөөгийн иргэдийн орлогын харьцаа буурч, нэгдүгээр улиралд хот, хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөн орлогын харьцаа 2.39 болж, өмнөх оны мөн үеэс 0.04-өөр буурчээ.

Эх сурвалж:   Синьхуа агентлаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top