Тархины судсан дотуурх мэс ажилбарыг гаднын оронд өндөр өртөгтэйгөөр хийлгэх шаардлагагүй боллоо.
"Сон Медикал Центр Улаанбаатар" эмнэлгийн урилгаар хүрэлцэн ирсэн солонгос эмч нар уг мэс ажилбарыг Монголд гүйцэтгэх бөгөөд долоо хоногт 3-4 мэс заслыг төлөвлөгөөт хагалгааны заалтаар хийх боломжтой болжээ.
Дэлхий дахинд судсан доогуурх мэс заслын эмчилгээ сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж байгаа юм. Бүх төрлийн өвчний 70-80% нь судасны гэмтлээс шалтгаалдаг тул бүх төрлийн өвчнийг эмчлэхийн тулд судасны эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай тулгардаг.
Тархины судасны гажиг буюу аневризм болон судасны сүлжээрэл, тархины хавдрын чиглэлийн бусад тусламж, үйлчилгээг БНСУ-ын "Данкук" их сургуулийн профессор Ким Ён Жун өөрөө удирдан явуулна.
Өвчтөнүүдэд дээрх мэс заслын болон бусад эмчилгээ авахад хямд төлбөр санал болгож байгаа ба 2-3 хоногийн дараа өвчтөн эмнэлгээс гарах боломжтой.
Профессор Ким Ён Жун 2015 онд хойш Монголд хүрэлцэн ирж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины судсан дотуурх мэс заслыг нутагшуулсан шилдэг мэргэжилтэн юм.
Тэрээр ирэх тавдугаар сараас эхлэн дээрх төрлийн мэс заслыг "Сон Медикал Центр Улаанбаатар" эмнэлэгт хийж эхлэх ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
3-r emnelegt angio hiilgeed onosh batalgaajuulsan hun dahin shiljulgee hillgelgui shuud mesiin emchilgee hiilgej boloh uu? Une urtug n hed ve?
3 r emenelgt ali khezeenii l khiij bg shuu khutsaarai sdakuud khudlaa reklamdaad