Далан давхрын оршуулгын газрын хашаанд гал гарчээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

"Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Далан давхрын оршуулгын газрын хашаан дотор шар өвс шатаж байна" гэсэн дуудлага 14:05 цагт ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 10 алба хаагч 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Хуурайшилтын зэрэг өндөр, салхины хурд ихтэй байгаагаас гал түймэр унтраах ажиллагаанд хүндрэл үүсч байгаа тул иргэдийг зуслангийн бүсэд ил гал гаргахгүй, шар өвс шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top