Бүгд Найрамдах Сингапур Улсын Нийтийн үйлчилгээний зөвлөл, Усны үндэсний агентлаг хамтран зохион байгуулж байгаа “Олон улсын усны долоо хоног-2022” арга хэмжээнд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож байна.
Арга хэмжээний үеэр хурандаа Ц.Ганзориг Монгол Улсын усны хэрэглээ, усны осол, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Засгийн газар, нийтийн аж ахуй, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцогч талуудын оролцоотойгоор усны ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх шилдэг туршлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжууд, усны салбарын бодлого боловсруулах, сүүлийн үеийн технологийн шинэчлэлийг танилцуулах зорилготой тус арга хэмжээ энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )