ЧИНГЭЛТЭЙ: “Шийтгэл бол шийдэл биш” аяныг өрнүүлж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Шийтгэл бол шийдэл биш” аяныг өрнүүлж байна

Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэж ирсэн ба нийслэлийн Чингэлтэй дүүргээс энэ өдрийг угтан хүүхдийг бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан нөлөөллийн ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ жил Чингэлтэй дүүрэг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяныг зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар гэр бүл, олон нийтийн зөв хандлагыг бий болгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top