ОХУ-ын Гаалийн газраас хилээр татваргүй нэвтрүүлэх барааныхаа хэмжээг нэмлээ. 2022 оны аравдугаар сарын 1 хүртэл хилээр 1000 евро хүртэлх үнэтэй болон 31 кг барааг татваргүй нэвтрүүлнэ. Хэрэв дээрх хэмжээнээс илүү гарвал 1 кг-д 4 еврогийн татвар төлнө.
Энэхүү арга хэмжээг дэлхийн эдийн засгийн хоригийн үед ард иргэдийн амьжиргааг дэмжих, барааны хомсдолд орохоос сэргийлэх үүднээс гаргасан байна.
Өмнөх журмаар иргэд гадаадаас 500 евро, 25 кг ачаа татваргүй оруулах эрхтэй байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )