Германы Bild сонин иргэдэд Оросын эрчим хүчний хамаарлаас гарахын тулд усанд цөөхөн орж, саван бага хэрэглэхийг зөвлөжээ.
Мөн германчуудад өрөө тасалгаагаа бага халааж, саунд орохоо багасгаж байж Оросын эрчим хүч, цэвэр биш газрын тос, хийн нийлүүлэлтээс хараат бус болно гэж зөвлөсөн байна.
Эдгээрийг холбооны Дэд канцлер, Эдийн засаг, цаг уурын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек санал болгож байгаа талаар тус сонинд бичжээ.
Bild сонин иргэдэд усанд орохоо багасгах нь хувийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөхгүй гэж зөвлөж байгаа аж.
Үүний өмнө Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок “Берлин Оросын эрчим хүчний импортоос аль болох хурдан татгалзахыг эрмэлзэж байгаа” гэж мэдэгджээ.
Тэгвэл Германы зарим шинжээч Оросын хийнээс эрс татгалзах нь бүх нийтийн ажилгүйдэл, нийгмийн уналт, үймээн самуунд хүргэх эрсдэлтэй гэж дүгнэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Германчууд бөөс экспортолж эхлэх нь дээ.
ОДОО ФРИЦҮҮДЭЭС БӨӨН ХИР ҮНЭРТЭХ НЬ ДЭЭ!