“Их 7”-гийн орнууд Орост шахалт үзүүлэхээр тохиролцжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

“Их 7”-гийн орнууд Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Орост үзүүлэх шахалтаа үргэлжлүүлж, чангатгахаар тохиролцжээ.

Энэ талаар “Их 7” бүлгийн орнуудын Төв банк болон санхүүгийн байгууллагуудын дарга нарын уулзалтын дараах мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тус баримт бичигт “Бид Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлнэ. Бусад улсыг бидний хүчин чармайлтыг дэмжихийг уриалах болно” гэж өгүүлжээ.

“Их 7”-гийн орнууд түншүүдтэйгээ хамтран Оросын тусгай ажиллагааны “төлөөсийг нэмэх”-ийн тулд ажиллах ажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (66.181.161.86) 2022 оны 04 сарын 23

Орос хэзээ ч ганцаардахгүй

0  |  1
РАВДАН(66.181.160.72) 2022 оны 04 сарын 23

7 ХОЖГОР 1 МОЖГОРЫГ БАРАХ УУ?

3  |  2
Top