Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

2022 оны 04 сарын 22

Үнийн өсөлтийг эсэргүүцэж залуус жагссан билээ. Бүтэн долоон өдөр жагссан тэдний жагсаал энэ  сарын 10-нд өндөрлөсөн. Залуусын тайван жагсаалын үеэр 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар дор нь нягтлаад ангилчихсан гэсэн.

Ингээд үзтэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой саналууд байжээ. Засгийн газар эдгээр асуудлын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой гэж үзжээ.

Түүнчлэн ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж үзсэн шаардлагуудыг хэдийнээ ажил хэрэг болгож эхлээд буй. Гэхдээ эдгээр ажил дунд ард түмний хамгийн их хүсэн хүлээж байсан шийдвэр, үр дүн багтсангүй.

Жагсагчдын олонх нь НӨАТ-ын буцаан олголтын 10, багадаа таван хувь болгохыг, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, эсвэл төлсөн татвартаа тохирох хэмжээний үйлчилгээ авахыг хүссэн. Гэвч бодит байдал дээр нэг саяас бага цалинтай хүний нийгмийн даатгалын шимтгэлийг хэсэг хугацаанд бууруулах, НӨАТ-ын сугалааг болиулах хоёроос өөр шийдвэр, шийдэл олсонгүй. Энэ нь яг л нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адил юм.  Ард түмэн ийм үр дүн хүлээгээгүй.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха(122.201.23.219) 2022 оны 04 сарын 22

ха ха

0  |  0
Top