Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 саяын ХҮҮГҮЙ ЗЭЭЛ авах боломжтой

2022 оны 04 сарын 21

Сонгинохайрхан дүүргийн гар урлал, оёдолчдын чуулган өнөөдөр /2022.04.21/ “Holiday Inn” зочид буудалд боллоо.

Энэ үеэр ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид хөнгөлөлтэй олгож буй мөнгөн дэмжлэг, зээлийн талаар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Яамнаас хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг боловсруулж, хөгжүүлэх бодлогын түвшин хууль эрх зүйн орчныг сайжруулах томоохон ажлуудыг хийж байна. Тухайлбал Халамжаас хөдөлмөрт гэдэг зарчмын хүрээнд ажиллаж байна. Нийгмийн халамжийн сангаас дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх замаар орлогыг нь нэмэгдүүлэх гол бодлого байгаа. Түүнээс биш хөдөлмөр эрхлэх боломжгүй, чадваргүй байгаа энэ хүмүүсээ нийгмийн халамжийн бодлогоороо дэмжсэн шиг дэмжээд явах бодлого хэрэгжүүлж байна.

Бид “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөрөнгөөр тодорхой дэмжлэгүүдийг үзүүлдэг. Ялангуяа та бүхэнд илүү ойр, хүрч байгаа ажил бол банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээлр олгодог. Мөн банкаар дамжихгүйгээр барьцаагүй, хүүгүй, эргэн төлөх нөхцөлтэй мөнгөн дэмжлэгийг олгодог.

Энэ жилийн хамгийн гол онцлог нь нэг хүнд олгогддог мөнгөн дэмжлэгийн хэмжээнүүдээ нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны сүүлээр бид Засгийн газрын тогтоолоор журмандаа өөрчлөлт оруулсан. Гол өөрчлөлт нь өмнө нь та бүхэнд аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, хувиараа эрхэлдэг хүмүүст дээд тал нь таван сая төгрөгийг барьцаагүй, хүүгүй олгодог байсан. Үүнийг энэ жилээс 10 сая төгрөг болгосон.

Мөн банкаар дамжуулж хувь хүнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгодог байсан. Харин одоо аж ахуйн нэгжид олгох зээлийг 50 сая, хувь хүнд 20-25 сая төгрөгийн зээл олгохоор болсон.

Энэ жилээс гар утасны аппликэйшн ашиглаад зээл авах ажлыг шинээр туршиж байна. Энэ нь нэг сар хүртэлх хугацааны зээлийг аппликейшнаар дамжуулан олгоно. Хамгийн гол нь иргэн та зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн хүүгүй байх ёстой. Апп-аар зээлээ аваад хугацаанд нь төлөөд, дахин хэдэн ч удаа зээл авах боломжтой" гэлээ.

"

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гал эрдэн(66.181.160.11) 2022 оны 04 сарын 22

энэ яамар журмаар авдаг юм бэ

0  |  0
Top