“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж юутай үнэн. Ярилцлагын зочноо “матарласан” гэх сайтын сэтгүүлчийн үйлдлээс үүдэлтэй Монголын сэтгүүлзүйн өнөөгийн төрх, сэтгүүлч нарын тухай амтай болгон шүүн тунгаах болов. “Хэрээ, хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр зарим нэгэн лайвчид хүртэл алдсан нэгнээ “дэвслэх”. Энд лайвчдыг яагаад онцлов. Угтаа бол тэд адилхан.
Анзаараад байхад камер, мик барьсан лайвчид ярилцагчаа хүндэтгэх нь бүү хэл, хойно урдаас нь хөөж байгаад “хоёр үг унагааснаа” цахим орчинд шууд цацдаг. Хүн л юм хойно сандарч мэгдэнэ, уурлаж, уцаарлана. Харин манай лайвчид “Уурлалаа, асуусан асуултыг хариулж чадсангүй, асуултаас зугтаалаа” гэж шүүмжлэх аятай сошиалаар “сэвнэ”. Ийм жишиг хаа, сайгүй бий болсон. Тухайн ярилцагчийн ард гэр бүл, үр хүүхэд, аав ээж, албан ажил байгааг ч мартана.
Товчхондоо, хүн “матарладаг” үйл явцаа сэтгүүлчийн ажил хийлээ гэж андуурна. Уг нь мэргэжлийн сэтгүүлч байхын тулд нэн түрүүнд ёс зүйг дээдлэхийг эрдэмтэн багш нар ч сургадаг. Тэр дундаа хүнлэг байхаас сэтгүүлчийн ажил эхлэхийг ч хэлдэг. Харамсалтай нь “сошиал цунами” хүчээ авч буй энэ цаг дор “матарлах”-аас өөрийг мэдэхгүй зарим нөхдийн балгаар сэтгүүл зүйн салбарын нэр хүнд шавартай хутгалдах болов. Гэхдээ яахав, шавар хутгадаг, шантааж хийдэг нөхдийг тарыг цаг хугацаа аяндаа таниулаад өгнө. Тэр цагт мөрөөрөө ажлаа хийдэг мэргэжлийн сэтгүүлчдийг нийгэм нэгэнтээ таних биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )